Олимпын алтан медаль гэдэг тамирчдын хувьд спортын замналынх нь оргил билээ. Гэхдээ энэхүү медаль бусад медалийн адил бүхэлдээ алтан цутгамал биш юм. 

Нэгэн твиттер хэрэглэгч сониуч зандаа хөтлөгдөөд олимпын нэг алтан медаль хэдэн төгрөгийн үнэ хүрдгийг гүүглээр хайжээ. Гэвч тэр хайлтынхаа үр дүнг хараад цочирдсон байна. Учир нь олимпын нэг алтан медаль 820 ам.долларын үнэтэй аж.


Үүнийг харсан жиргээч маань олимпын алтан медаль миний байрны түрээсийг ч барж дөнгөхгүй юм байна хэмээжээ. 

Түүний жиргээнд хариулах хүмүүсийн дунд “7 алтан медаль байж байж би Мини Купер машиныхаа гэмтлийг засуулах юм байна” гэж хэлэх хүн ч байжээ. 

Тэгвэл олимпын нэг медаль хэдэн доллароор үнэлэгдэж байна вэ?

Алтны жин: 6гр
Мөнгөний жин: 550гр
Алтны үнэ: 1830$ буюу 5,236,243 төгрөг
Мөнгөний үнэ: 26$ буюу 74,412 төгрөг 
Медальд орсон нийт алтны үнэ: 353$ буюу 1,010,296 төгрөг
Медальд орсон нийт мөнгөний үнэ: 466$ буюу 1,333,706 төгрөг
Нийт үнэ: 820$ буюу 2,346,884 төгрөг


Гэвч медалийг зарахад шууд л үнээр нь худалдчихгүй бөгөөд сонирхсон хүндээ хэдэн арван мянган долларын ч үнэ хүрч болохыг Миррор сонины газраас дуулгажээ. Учир нь тамирчид өөрсдийн медалийг худалдах нь тун ховор юм. 


Эх сурвалж: UNILAD