Холливудын алдарт жүжигчин Женнифэр Аннистон КОВИД-19-ийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа эсхүл хийлгэсэн эсэхээ хэлэхгүй байгаа найзуудаасаа холбоогоо тасалсан гэдгээ дэлгэжээ.

InStyle хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр бодит баримт хүлээж авдаггүй хүмүүсийг “жинхэнэ гутамшиг” хэмээгээд өөрийн хүрээллийн хүмүүсээс вакциныг харах өнцгөөс нь шалтгаалан хэдэн хүнийг хасаад авснаа хэлсэн байна. 

Энэ үнэхээр төвөгтэй л дөө. Хүн бүр өөрийн бодолд үнэмшиж байгаа. Гэхдээ маш олон хүмүүсийн бодол айдас болон ухуулга мэдээ дээр үндэслэж байна” хэмээжээ. 

Тавдугаар сард Женнифэр вакциндаа бүрэн хамрагдсанаа зарласан юм. 

Мөн “АНУ-ын ард иргэдэд вакцин хүртээмжтэй байгаа нь үнэхээрийн азтай хэрэг. Гэхдээ энэ гол нь биш. Бидний мэдэхээр нэг хүний эрүүл мэнд бүгдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Би хувьдаа вакцинд хамрагдаж, өөрийн гэр бүл, ойр дотныхонтой уулзаж, тэднийгээ тэвэрч чадахгүй байгаа хүмүүсийг бодож харамсаж байна” гэдгээ хэлжээ. 


Эх сурвалж: News Hub