Оливиа Подморе бол Шинэ Зеланд улсыг 2016 оны Риогийн Олимпд дугуйн спортын төрөлд төлөөлж, 2020 оны Токиогийн Олимпд харамсалтайгаар тэнцээгүй үлдсэн тамирчин юм. 

Тэгвэл энэ сарын 9-ний өдөр тэрээр өөрийн эзэмшилдээ зуурдаар амь насаа алдсан байдалтай олджээ. 



Түүний инстграм хуудаснаа оруулсан сүүлийн постыг үзвэл тэр “Ялах үед мэдрэх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Гэхдээ спортынхоо төлөө бүхнээ дайчилчхаад ялагдах, тэмцээнийхээ шалгуурт тэнцэхгүй үлдэх, гэмтэж бэртэх, гэр бүлтэй болох, байшин сууц эзэмших, хүүхэд төрүүлэх зэрэг нийгмийн шалгууруудад таарахгүй байх мэдрэмж ч тийм гэж хэлэхийн аргагүй” хэмээжээ.

Одоогоор үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байгаа юм. Гэвч түүний үхлийг сэтгэл зүйн эрүүл мэндтэй нь холбож тайлбарлах хүмүүс олон байгаа аж.


Эх сурвалж: UNILAD