Биткоины үнэ өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчид криптовалют болоод хамгийн үнэт металл болох алт хоёрыг харьцуулж үзэх нь ихэсжээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хөрөнгө оруулалтын салбарт туршлагажсан 10 эрхмийн санал бодол, “Алт уу? Биткоин уу?” гэсэн асуултын хариултыг хүргэж байна.

Алт

Миний хувьд л лав алт гэж хэлнэ. Учир нь алт олон жилийн түүхэн үнэ цэнтэй ба биткоинтой харьцуулахад өсөлт уналтын хувь тогтвортой, эрсдэл бага. Хатан хаан Элизабет өөрийн титэмний 5 паунд алтыг биткоиноор худалдах цагт би криптовалютын зах зээлд орно. 

Дэвид Розэнберг, Розэнберг судалгааны байгууллагын захирал, Меррил Линчийн Канад болон Нью Йорк дахь салбарын ахлах эдийн засагч, стратегич асан.


Алт, мөнгөн металл нь соёл иргэншлийн сүүлийн 4 мянган жилийн түүхэнд дэлхийн өнцөг булан бүрд үнэ цэн бүхий солилцооны хэрэгсэл байсаар ирсэн. Энэ нь технологийн мэдлэггүй, эдийн засгийн ойлголтгүй хүмүүс ч хэрэглэх боломжтой, хүртээмжтэй байдгаараа онцлог. 

Алт мөнгөнөөс ялгаатай нь криптовалют дижиталд суурилсан тул зах зээлд мэдээж түүнд орон зай бий. Гэхдээ дижиталд суурилсан гэдэг тодотгол нь криптовалютыг алт, мөнгийг хэзээ ч орлож чадахгүйг илтгэж байдаг. 

Фил Бэкер, Хэкла уул уурхайн компанийн захирал


Алт бол олон жилийн турш ямар ч эрстэлгүйгээр үнэ цэнээ хадгалах хөрөнгө хэмээн тооцогдсоор ирсэн. Харин биткоин бол ангид шилжиж ирсэн шинэ хүүхэд л гэсэн үг. Биткоин алтыг орлож чадахгүй гэх хэд хэдэн шалтгаан бий. 

Үнэгүйдүүлж эсхүл хуурамчаар үйлдэх боломжгүй учир фиат валютын зах зээлд аль аль нь өөрсдийн гэсэн давуу талтай. 

Гэвч хэтийн ирээдүйд ямар нэг хууль тогтоомжийн улмаас биткоин зах зээлээс шахагдах боломж байгаа юм. 

Хэдий одоогоор биткоин олныг хошууруулж байгаа ч алт бол хэдэн зууны туршид үнэ цэнээ хадгалсаар ирсэн гэдгийг санах хэрэгтэй. Харин биткоины үнэ цэн алт шиг хэдэн зуунаар хэмжигдэх үү гэвэл эргэлзээтэй. 

Силвиа Карраско, Голдекс алт арилжааны платформын захирал, үүсгэн байгуулагч


Биткоинд үнэ цэн өгөөд байгаа гол зүйл нь хязгаарлагдмал нөөцтэй гэдэг. Гэхдээ ямар криптовалют байсан яг ерөнхийд нь бодоод үзвэл онолын хувьд хязгааргүй. Зарим нь биткоиныг портфелиэ төрөлжүүлэхэд ашигладаг ч энэ нь алтнаас илүүтэй хувьцаатай холбоотой байдаг. Ялангуяа хувьцааны зах зээл уналтад ороход криптовалют илүү ашиг олдог. 

Майкл Рэйнолдс, Гленмедэд хөрөнгө оруулалтын стратегийн ахлах


Илт ялгаатай зүйл. Алтны түүх гэхэд л 5000 жилийн настай, цаг хугацааны шалгуурт аль хэдийн орчихсон. Харин Биткоин дөнгөж арван жилийн настай бөгөөд мөнгөний зөвхөн нэг л төрлийн дэглэмд оршсоор ирсэн. Биткоины хэлбэлзэл 75 хувьд хүрч байгаа нь үнэ цэнийн хувьд үнэхээр бэрх эд болохыг харуулж байна. Крипто бол мөнгийг арайхийн орлох зүйл. 

Одоогийн байдлаар АНУ-д криптовалютаас олсон орлогоо мэдэгдэх эсэх нь сайн дурын хэрэг боловч хэрэв хувьцаа авсан мэдээлэл нь шууд татварын хэлтэст очдог шиг зохицуулалттай болбол мөн л зах зээл нь хумигдах боломжтой. 

Роберт Минтер, Абердийн Стандарт Инвестментсийн хөрөнгө оруулалтын стратегийн дарга


Биткоин

Үнэ цэн бүхий хөрөнгийн хувьд алттай харьцуулахад биткоин 100 дахин илүү сайжирсан хувилбар юм. Дэлхий ертөнц ч үүнийг ойлгож, дижитал валютыг бодит цагт үнэлж эхэлж байна. Хэдийгээр биткоин маш их өсөлт үзүүлж байгаа ч ирэх жилүүдэд ам.долларын ханш дагаж чангарсаар байх магадлалтай. 

Миний харж байгаагаар 2030 он гэхэд биткоины зах зээлийн үнэлгээ алтыг давна. Би л гэхэд ямар ч алт эзэмшдэггүй бөгөөд өөрийн хөрөнгийн үлэмж хувийг биткоинд хөрөнгө оруулсан. 

Антони Помплиано, Помп Инвестментс компанийн захирал


Жилийн өмнөх криптовалютын огцом өсөлт дижитал валют цаасан валютыг орлож чадахгүй гэж боддог хүмүүсийн анхаарлыг ч татаад амжлаа. Алт ч бай биткоин ч бай аль аль нь зарим тохиолдолд урт хугацаанд үнэ цэнээ хадгалах хөрөнгийн хэлбэрээр хэрэглэгддэг ч хооронд нь адилтгахад хэцүү. 

Биткоин болоод бусад дижитал валютуудыг нэг платформоор ороод л авчхаж болно. Дэлхий дахинаа хэд хэдэн байгууллагууд биткоиноор худалдаа хийхийг ч үзлээ. 

Алтны хувьд харьцангуй нэг талыг л барьсан үнэ цэнтэй ба тэр нь үнэ цэнээ алдахгүй хадгалах л байдаг. 

Павел Матвеев, Вайрексийн захирал


Дижитал алтны замналыг хараад, ашиглалтын кэйсүүдийг авч үзээд бидний зүгээс биткоиныг ирээдүйд голлох валют болно гэж итгэж байгаа. Алт хэдий үнэ цэнтэй, аюулгүй ч гэсэн биткоин яг одоогийн хөгжиж байгаа шиг ажиллавал ирэх арванд гэхэд бүр л гайхалтай зүйл болно. 

- Даниэл Айвис, Ведбуш Секюритисийн төлөвлөлтийн дарга, аналист


Алт болоод биткоины гол ялгаа нь биткоин өсөхдөө алтны хэзээ ч чадахааргүй буюу хэд дахин өсөлт үзүүлдэг. Мөн биткоин бол хязгаарлагдмал. Эрэлт хэдий ихэссэн ч хэн ч түүнийг өөрчилж чадахгүй. 

ЖэйПи Тийрот, Апхолд дижитал мөнгөний платформын захирал


Би хувьдаа биткоиныг сонгох ч яагаад хоёуланг нь хослуулж болохгүй гэж? Алт болоод биткоины мөн чанар нь нэг л зүйл шүү дээ. 

Майк Венуто, Эмплифай трансформациональ дата шейрингд портфель менежер 


Эх сурвалж: Market business