Зун цагт даашинз, бошинз өмсөхөд үнэхээр тохиромжтой гэдэгтэй маргахгүй ч даашинзыг орлох нэгэн трендийг бид танд танилцуулъя.

Ингэж хэлэхээр юун түрүүнд Jumpsuit таны санаанд орж байвал түр азнаарай. Оронд нь бид танд Co-Ords трендийг танилцуулах гэж байна.

Мэдээж зун цагт даашинз шиг эвтэйхэн хувцас хаа байх вэ? Гэхдээ энэ онд даашинзын оронд өмсөж болохуйц нэгэн тренд нэвтэрсэн нь Co-Ord-Set юм.

Англи хэлний “to coordinate” буюу “хослуулах” гэсэн үгнээс гаралтай энэ тренд нэршил нь нэрээсээ л тодорхой бөгөөд цамц, подволкыг өмд, шорт, бошинз зэргийн хувцастай хослуулан өмсөхийг хэлж байгаа аж. Ингэхдээ энэ зуны тренд өнгийг санах хэрэгтэй ба тод, том хээ угалз бүхий детальтай материалаар хийгдсэн байх учиртай юм.

Энэ трендийн даашинзтай харьцуулах нэг давуу тал нь дугуй унах, модон тавцан дээр суухад илүү тухтай, биед эвтэйхэн, чөлөөтэй хөдлөх боломжийг олгоно. Адаглаад л өмсөх хувцсаа сонгож ядсан үед өмд цамц хоёр тань хосолж байвал цаг хэмнэнэ шүү дээ.

Мөн өөр нэг давуу тал нь олон янзаар загварлаж өмсөх боломжтой тул дан ганц нэг загварт баригдах шаардлагагүй.

Тэгвэл танд доорх зургуудаас энэ төрлийн хувцсыг хэрхэн загварлаж өмсөхийг сонирхуулан хүргэе.

Mango

Monki
Zara
H&M
Mango
@juliesfi
@babba
@nicoleocran
@sonialyson

Эх сурвалж: Glamour DE