Энэ сарын 15-ны өдөр Кайли Женнер, Травис Скотт, Сторми Вебстер нар 72 дахь Парсонс Бэнефит шагнал гардуулах арга хэмжээнд оролцжээ.

Хосууд хоёр жилийн өмнө салсан бөгөөд энэ нь тэдний эргэн нийлснээсээ хойш хамтдаа оролцсон анхны улаан хивсний ёслол юм. 

Тус арга хэмжээний үеэр Травис Скотт шагнал хүртсэн бөгөөд үг хэлэхдээ гэр бүлдээ хандан “Сторми, хайртай шүү бас эхнэр минь, би чамд хайртай шүү” хэмээжээ. 

Тийнхүү тэрбумтан Кайли Женнерийг өөрийн эхнэр гэж хэлсэн нь олон хүмүүсийн чихийг дэлдийлгээд авсан юм. 

Улаан хивсний ёслол дээр хосууд их л дотно харагдсан нь тэднийг эргэн нийлсэн гэдэг цууг батлаад өгчээ.


Эх сурвалж: The International News