УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох саналыг хэлэлцлээ. Хуралдаан оролцсон гишүүдийн 85.7 хувь нь Х.Баделханыг дэмжиж, сайдаар томилов.

Х.Баделхан 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр ажлын гараагаа эхэлж, 1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга, 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-д төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ийн захирал, 1994-2000 онд Зам, барилгын “Жол” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.