Хэрлэн голын гүүрний дагуу хурдны адуугаа усанд сойх нэрээр Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр сумын уяачид олноор ирж голын сав дагуу их хэмжээний хог тарьж, гүүрний хашлага, гэрэлтүүлгийг эвдэж сүйтгэж байгаа аж.

Иймд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хэрлэн голын сав газартай хамтран холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны төлөвлөгөөний дагуу Дадал сумын дөрвөн багийн 12 өрхийн бэлтгэсэн хадлан тэжээлийн явц байдал болон малын шилжилт хөдөлгөөн, ариун цэврийн бичиг олголтод хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.