“Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тодруулбал нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 409 сая 669 520 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.