Тэд бол Африкийн Найробид амьдардаг Ши Жин, Хенри Ротич нар юм. "Бид дурлалцсан, гэхдээ амар байгаагүй" хэмээн гар гараасаа атгалцсан хосууд ярьж байна. Учир нь хятад бүсгүйн гэр бүл Африкийн талаар ямар ч ойлголтгүй, хэзээ ч үзээгүй тэр улс руу охиноо илгээнэ гэхээс санаа зовж байжээ.

Хенри анх Хятадад Засгийн газрын шугамаар хэл сурахаар ирсэн түүхтэй. Ингэж тэд танилцсан хэрэг. Хайртай бүсгүйнхээ аавтай нь уулзахын тулд тулд тэр маш их хичээж хятад хэлийг шамдан суралцсан байна. Анх уулзахад аав нь бараг юм яриагүйд тэр санаа зовж байсан ч адислалыг хүртэж чадсан хэмээн дурсан ярьж сууна.

Өдгөө тэд 2 хүүхэдтэй болсон бөгөөд Кенийн нийслэлд аж төрж байна. Жин бүсгүй Найробигийн их сургууль дахь Күнзийн Институтийн оюутнуудад хятад хэл заадаг ажээ. Тэр бол Зүүн Африк руу нүүн төвхнөсөн 10 мянга гаруй хятад иргэдийн нэг юм. Сүүлий жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагчид тус бүс нутагт олноороо суурьших болсон байна.

2000 онд Хятад-Африкийн худалдааны хэмжээ 10 тэрбум доллар байв. Энэ тоо өдгөө $ 300 тэрбум долларыг давсан гэж үздэг.


Эх сурвалж: ББС