Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, бодит байдлыг тодорхойлох, дулаалах талаар зөвлөмж өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөж байна.

Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. 2019 оны 02 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдийн өглөө 06.00-08.00 цагуудын хооронд хэмжилт авахад бэлэн байх /дулааны алдагдлыг нар мандахаас өмнө хэмжих нь илүү бодитой гардаг/;

2. Дулаан алдагдлын хэмжилтийн дүнг үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой байх;

3. "УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээтэй байх;

4. Дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд гэрийн хаяг, байшингийн хэмжээ /80м2-аас доош хэмжээтэй байшинтай байх/, байшингийн хана, шал, дээврийн үндсэн хийцийн мэдээлэл, утасны дугаараа https://ecc.erc.gov.mn/ цахим хуудасны "Танд санал хүсэлт” хэсгээр, эсвэл 313203, 99126465 утсаар холбогдож өгнө үү.

Жич: Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй.

Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг https://ecc.erc.gov.mn/ цахим хуудаснаас сонирхоно уу.