Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар аймгуудын баяр наадмыг тэмдэглэх хугацааг товлов. 

Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 07 дугаар сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 07 дугаар сарын 28-29-нд, Өмнөговь аймгийн наадмыг 07 дугаар сарын 05-06-нд, Говьсүмбэр аймгийн наадмыг 07 дугаар сарын 07-08-нд, Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 07 дугаар сарын 09-10-нд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 07 дугаар сарын 10-11-нд, Хэнтий аймгийн наадмыг 07 дугаар сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо. 

Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлсэн байна.