Ухаалаг төхөөрөмж, шинэ техник технологийг орчин үеийн залуусын л хэрэглээ гэж бодох хэрэггүй. Ухаалаг төхөөрөмжийг ашиглах чадвар ямар ч насныханд байдаг ажээ. Ингээд та бүхэндээ нэгэн сонирхолтой судалгааг хүргэе.

Америк дахь тэтгэврийн насныхны хорооноос хийсэн шинэ судалгаагаар өндөр настнууд ухаалаг төхөөрөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгааг олж мэджээ. 50-аас дээш насныхан ухаалаг утас, зөөврийн компьютер болон суурин компьютерийг найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ холбогдохдоо ашиглаж байна.

“Статистак”-аас гаргасан доорх тоон үзүүлэлтэд 50-аас дээш насныхан ухаалаг төхөөрөмжийг хэрэглээндээ хэрхэн нэвтрүүлснийг сонирхоно уу. Орчин үеийн шинэ техник технологиуд зөвхөн залуусын хэрэглээнд зориулсан эд биш болжээ. Ухаалаг төхөөрөмж ахмад настнуудад ч гэсэн ээлтэй болсон бололтой. Таны фэйсбүүкийн зурган доор сэтгэгдэл бичих үл таних нэгэн таны эмээ эсвэл өвөө байж ч магадгүй юм байна шүү.

Тоон үзүүлэлт:(баруун талаасаа) – Ухаалаг утас, Зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, энгийн утас, биедээ зүүж хэрэглэдэг (цаг) төхөөрөмж, гэрийн ухаалаг төхөөрөмж



Эх сурвалж: Businessinsider