Эрх дархыг хэт мэдрэх нь тархины гэмтэлтэй төстэй, хоёулаа адилхан хар амиа хичээсэн, хурдан түргэн ааш авиртай болгодог нь батлагдсан зүйл.

Би эхлээд эрх мэдлийн нөлөө идэж уухад  хэр тусдаг талаар судалсан юм.

Ахлах курсын гурван оюутнаар баг бүрдүүлж, нэгийг санаандгүй байдлаар ахлагч  болгож, хийж байгаа ажлынх нь чанараас хамааруулан нөгөө хоёртоо дүн тавихыг үүрэг болгов. Эдгээр дүнгүүд нь мөнгөн шагнал авах тэдний боломжид нөлөөлөх  учиртай.  Ажил үүргийг нь хуваарилсны дараа манай баг ажилдаа орсон юм. Тэд Висконсын их сургуульд зориулан сургалтын болон нийгмийн асуудлаар бодлого боловсруулж байлаа. Оюутнууд мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжид хандаж, тоо баримт, жишээг судалж, дээд курсэд заавал судлах сорилууд, согтууруулах ундаа хэрэглэх, шашны бүлэглэлүүдийг санхүүжүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөмж бичив.

Ажил эхлээд хагас цаг болж байхад зориудаар тэдний ширээн дээр алимтай  жигнэмэг, шоколадтай таваг тавилаа. Эелдэг ёсны үүднээс аливаа таваг хоослох ёсгүй учир таваг зориуд таван ширхэг жигнэмэг үлдээсэн юм. Туршилтаар эрх мэдэлтэй оюутнууд үлдсэн чихрийг санаа зовохгүйгээр авч байв. Эрх мэдлийг авьяас чадвар, нийтийн үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, цол хэргэм, насаар нь биш, харин санаандгүй байдлаар хуваарилсан хэдий ч бүлгийн удирдагч мөн л өөрийнхөө хувийг нэмэх эрхтэй гэж бодсон байлаа.

Хоол идэх үйл явц нь хар амиа бодсон авир, бусдад тавих анхаарал хоёрын дундын маш нарийн тэнцвэрийг шаарддаг.  Бид судалгаанд орсон багийн оюутнуудын идэж байгаа байдлыг нь хүртэл ажигласан. Зарим нь амаа ангайлгах,  амаа жимийн зажлахгүй байхад нөгөө хэсэг нь том томоор нь тас хазахгүйг хичээж байв. Туршилтад оролцогчид жигнэмэг хэрхэн идэж буйг буулгасан дүрс бичлэгийг хэдэн сар судалсны эцэст цочмог авир зангийн дараах шинж тэмдгүүдийг анхааралдаа авсан билээ. Үүнд:

✔Амаа хэр зэрэг том ангайж байгааг 

✔Сорилтод оролцогч хэдэн удаа тамшаалах юм уу, уруулаа долоож байгааг 

✔Амнаас унаж байгаа үйрмэгийн тоо хэмжээг

Үр дүн туйлаас илт байлаа. Туршилтад оролцсон эрх мэдэлтэй оюутан амаа арай том ангайлгаж, уруулаа арай олон шилэмдэн тамшаалж, цамцан дээрээ жигнэмэгийн үйрмэг илүү их унагааж байлаа. Тэр хажуугийнх нь хүмүүс өөрийнх нь тухай юу гэж бодох талаар огт анзаарсангүй. Энэ мэт олон үр дүнг ул суурь болгон нэмэлт судалгаа явуулахад, эрх мэдэл гэгч хүнийг ааш авираа эвдэхэд дөхөм үзүүлдэг нь илэрхий болсон юм. 

Бэлгийн хавьтал нь хоол идэхийн нэгэн адил өөрийн хүслийг хангах гэсэн эрмэлзэл, ашиг сонирхол хоёрын хоорондын нарийн тэнцвэрийг шаарддаг. Улс орныг бүхэлд нь хамардаг сонгуулийн ажиллагааг өргөн цар хүрээнд шинжлэн үзэхэд, бэлгийн дур хүслээ илэрхийлэх онцгой хандлагатай хүмүүс нь илүү хөрөнгө чинээтэй, боловсролтой, нэр нөлөө бүхий хүмүүс байдаг нь батлагдсан удаатай.

Судлаачдын дүгнэлтээр, эрчүүдийн 25-40 хувь нь гэр бүлтэй боловч гэр бүлээс гадуур холбоо харилцаа тогтоосон байдаг. Энэ нь гэр бүл салалтын үндсэн шалтгаан болдог.

Судлаачдын нэг бүлэг Голландын байгууллагуудын ажилтнуудын бөглөсөн 1275 нэр хаяггүй маягтыг цуглуулж авсан юм. Судалгаанаас албан тушаал дээгүүр ажилтнууд гэр бүлийн амьдралдаа үнэнч бус хандлагатайгаа хүлээн зөвшөөрчээ. Асуулгад  оролцогсдын  ихэнхи нь араар тавьсан гэж хариулсан байна. Тэд ч мөн бусдаасаа эрх мэдэлтэй хүмүүс байв.

Үргэлжлэлийг Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875