ХОМ-ийн хугацаа энэ баасан гарагийн 00 цагаар тасалбар болж дуусах юм байна. 

Гэвч төрийн албан хаагчид ХОМ-ээ өгөхдөө тун хойрго хандаж байгаа ажээ. Өнгөрсөн сарын 22-нд өгсөн АТГ-ын мэдээгээр улсын хэмжээнд энэ жил 40 гаруй мянган төрийн албан хаагч ХОМ-ээ өгөх ёстойгоос 15 мянга нь өгөөд байсан юм.

Хэрвээ албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоох журамтай. 

Тухайн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн, хугацаандаа өгөөгүй нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргадаг. Авлигатай тэмцэх газраас өгсөн үндэслэл, дүгнэлтийг хүлээж авсан тухайн албан тушаалтны харъяалах дээд байгууллага, эвсэл удирдах албан тушаалтан нь хуулийн дагуу хариуцлага тооцох юм.