Дэлхийн супер оддын нэг, Шведийн DJ Авичи буюу Тим Берглинг өнгөрсөн баасан гарагт 28 насандаа таалал төгсчээ.

Түүний төлөөлөгч Дайан Бэйрон Биллбоард сэтгүүлд нийтэлсэн мэдэгдэлдээ, “Олны дунд Авичи нэрээрээ танигдсан Тим Тим Берглинг таалал төгссөнийг маш харамсалтайгаар мэдэгдэж байна. Түүнийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Оман улсын Маскат хотод амьсгал хураасан байдалтайгаар олсон. Энэ хүнд хэцүү цаг үед түүний гэр бүлийнх нь хувийн орон зайг хүндлэхийг хүсч байна. Дахин мэдэгдэл хийхгүй болно.” хэмээн бичжээ.

Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр 2016 оны аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар зогсоож байсан юм.

Авичи нь 2011 онд Etta James-sampled Levels бүтээлээ гаргасан нь дэлхийн хэмжээний анхны алдар нэрийг авчирсан байдаг.