Алдарт сопрано Монсеррат Кабаль 85 настайдаа Каталаны нийслэлийн Сант Пау эмнэлэгт нас барлаа. Тэрээр сүүлийн хэдэн жилд эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан бөгөөд 2012 онд цус харвах өвчнөөр шаналж байжээ. Кабаль тавин жилийнхээ карьерынхаа туршид дэлхийн олон орноор тойрон тоглож, дэлхийн гайхамшигтай хоолойгоор тодорч байлаа. 1965 онд Донизетти дуурьд бүтээсэн дүрээрээ олон улсын нэр хүндтэй шагнал хүртжээ. Тэр шөнө түүний туурьвисан дүр дэлхий дахинд танигдсан од болоход чухал нөлөө үзүүлсэн байна. 

Мөн тэрээр Испанийн дуурийн дуучин Фредди Меркуритэй хамтран дуулсан дуу нь Барселонын олимпийн наадмын сүлд дуу болж байсан юм. Фредди Меркуриг 1991 онд нас барсаны дараа уг дуу нь 1992 оны зуны олимпын наадмын үеэр дуулагдсан бөгөөд Их Британи, Шинэ Зеланд, Нидерландын дууны чартын номер хоёрт бичигдсэн гэнэ. 

Тэрбээр 1964 онд Испаний тенор Бернаби Мартитай гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлжээ. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол Даваа гарагт болно.



Эх сурвалж: www.dailymail.co.uk