Японы теннисчин Наоми Осака нь иргэншилээ сонгох хүнд шийдвэр гаргахад хүрээд байна.Тэрээр есөн сарын хугацаанд Америк эсвэл Япон улсын иргэн болох эсэхээ сонгох ажээ.  Учир нь Наомигийн ээж нь Япон улсын иргэн бол харин аав нь Гайтигаас гаралтай, Америкийн иргэн юм.

Наоми Японд төрсөн ч ихэнх амьдралаа Америкт өнгөрүүлсэн аж. Түүнийг нэр хүнд өсөхөд хүмүүс түүнийг Гайтигаас гарал үүсэлтэй  гэдгээ умартсан хэмээн шүүмжилсэн бол Японд ч гэсэн түүний арьс өнгөөс үүдэн Японы цэвэр үндэстэн гэдэгт эргэлзээтэй ба соёлын хувьд ялгаатай гэж үздэг.

Наоми одоогийн байдлаар аль аль улсын пасспорттай. Учир нь Япон улсын хуулиар давхар иргэншилтэй иргэд 22 нас хүрэхдээ зөвхөн нэг улсын иргэншлийг сонгох ёстой. Тэрбээр энэхүү сонголт хийх насандаа 10 сарын 22-нд хүрэх  юм.

Wall street журналд Осакагийн аав ярихдаа "Осакаг алдар хүндэд хүрээгүй байхад Японы Теннисний Холбоо түүний тамирчны карьерыг үргэлж дэмжиж ирсэн учраас охин нь Япон улсыг төлөөлж тоглодог" гэжээ.

Америкийн Теннисний Холбоо 2016 онд Австралийн Нээлттэй Тэмцээнд оролцсон үеэс түүнд анхаарлаа хандуулах болж охины аавтай уулзан Америкийн дараагийн теннисний талбайн од болохыг санал болгожээ.  

Наоми Австралийн нээлттэй тэмцээнд Петра Квитоваг ялсныхаа дараа Азийн анхны номер 1 тоглогч болсон юм. Түүнийг Америк улсын иргэншил сонгоно гэж үзэж байгаа хүмүүсийн нэг нь Японы сэтгүүлч Мичио Ушиода бөгөөд Япон улсын хувьд ихээхэн хохирол хүлээх болно гэжээ. Гэсэн ч 9 сарын дараа ямар шийдвэр гарахыг хэн ч таашгүй

https://nextshark.com/naomi-osaka-american-or-japanese/