Латин Америкийн түүхэнд бичигдсэн алдартай эмэгтэйчүүдийн нэг Мексик гаралтай зураач Фрида Кало нь зөвхөн зурахаас гадна шүлэг найраг ч бичдэг байжээ. Ингээд түүний хэлсэн гайхалтай үгсийг хүргэж байна.

Өөрсдийгөө боловсролтой хэмээн нэрлэх мунхагуудаас илүүтэйгээр би үйлдвэрийн хар ажилчидтай ярилцахыг илүүд үздэг.

Би хэзээ ч мөрөөдөл эсвэл хар дарсан зүүд зурж байгаагүй. Би өөрийнхөө бодит байдлыг л зурдаг байсан.

Би мартахын тулд уудаг байсан. Гэвч одоо яг юуг мартахын төлөө уудаг байсанг санахгүй юм.

Эмчээ хэрэв та намайг текила уухыг зөвшөөрөх юм бол оршуулган дээрээ амсах ч үгүй гэдгээ тангараглаж байна.

Намайг ялж чадаагүй бүхэн илүү хүчирхэг болдог.

Гоо үзэсгэлэн болон үзээгүй муухай төрх аль аль нь зэрэглээ төдий. Учир нь бусад хүмүүс бидний дотор байгаа зүйлийг л эцсийн эцэст харах л болно.

Хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол сахиусан тэнгэр болохын төлөөх өвдөлт юм. Яг л эрвээхий далавчаа нээхэд гайхалтай өнгө алагласан төрхтэй ахин төрдөг шиг.

Зарим хүмүүс өөрийн гэсэн одтой төрдөг. Харин зарим нь одоо олох азгүй байдаг. Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Би сүүлийн ангилалд багтах хүн.

Эцсийн эцэст бид өөрсдийн бодож байгаагаас ч илүү тэвчээр гаргах чадалтай

Намайг өндөрт нисгэх далавч байхад хөлөөр би яах билээ?

Түрхэн зуурын зүйлс болон абсурд зүйлгүйгээр би юу хийж бүтээж чадна гэж?

Хайрлаж болохгүй зүйлийг тэвчин хүлээх хэрэггүй

Би өөрөө нэгэн үйл үг зохиосон юм. Би чамд "тэнгэр"…

Орон дээр хэн ч байхгүй байхаас илүү гунигтай зүйл амьдралд үгүй мэт.

Би цэцгийг үхүүлэхгүйн тулд зурдаг юм.