Билл Гейтс

Microsoft-ыг хамтран үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч.

“Мөнгө шилжүүлэхэд ямар хямд байх боломжтойг биткойноос харж болно. Цаасан мөнгөөр их хэмжээний мөнгө шилжүүлэхэд хүндрэлтэй”-Bloomberg

“Биткойн бол технологийн гайхалтай амжилт”-FoxBusiness




Ричард Брэнсон


Virgin Galactic-ийг үүсгэн байгуулагч, 400 гаруй бизнес эрхлэгч

“Болчихсон гэж бодож байгаа. Үүнээс сайн өөр валют цаашдаа гарна. Харин энэ цаг мөчид бол Bitcoin маш том зах зээл эзэлж байна. Хүмүүс үүгээр мөнгө олж, зарим нь алдсан. Аюултай ч гэлээ аюулаас мөнгө олдог хүмүүс бий”-Bitcoin

“Virgin Galactic бол бизнес эрхлэгчдэд зориулсан зоригтой технологи. Хувьсал авчирч байгаа. Биткойн валютын салбарт яг ийм зүйл хийж байгаа”-CNBC


Ал Гор


АНУ-ын дэд ерөнхийлөгч асан.

“Биткойны ертөнцөд Засгийн газар нь алгоритм гэж би боддог. Энэ үнэхээр гайхалтай зүйл”-Learning Bitcoin




Эрик Шмит


Google-ийн орлогч дарга

“Bitcoin бол криптографын амжилт...Дижитал ертөнцөд дахин давтагдашгүй зүйл хэмжээлшгүй их үнэ цэнэтэй. Үүний дээр олон хүн бизнесээ босгох болно”-Newsbtc




Жон МакАфи


McAfee Assiciates програм хангамж, антивирусын компанийг үүсгэн байгуулагч

“Биткойны үнэ гурван жилийн дараа гэхэд 500 мянган доллараас дээш гарна. Мөрийцөх үү?” гэж твиттертээ жиргээд сэтгэгдлийн хариуд “Хэрэв тэгэхгүй бол би үндэсний олон нийтийн телевизээр эрхтнээ идэх болно” хэмээжээ. -RT




Нассим Талеб


Статистикч, худалдаачин асан, эрсдлийн шинжээч

“Биткойн бол гайхалтай зүйлийн эхлэл: Засгийн газаргүй валют, чухал бас шаардлагатай зүйл. Итгэл найдвар бий болгоход урт хугацаа зарцуулна”-Wikipedia




Питер Тиль


 PayPal-ыг үүсгэн байгуулагч 

“PayPal шинэ валют үүсгэх зорилготой байсан. Гэвч бид бүтэлгүйтэж, төлбөрийн шинэ систем үүсгэсэн. Миний бодлоор Bitcoin валютын шинэ шатанд амжилт гаргасан ч төлбөрийн систем нь дутагдалтай байна. Хэрэглэхэд тун хүндрэлтэй байгаа. Энэ л Bitcoin-ы сорилт болов уу”-Cryptocoinnews



Милтон Фридман


1976 оны Нобелийн шагналыг Эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр хүртсэн эдийн засагч. Тухайн үед хэрэглээний дүн шинжилгээ, мөнгөний түүх ба онол, тогтвортой бодлогын учир зангилаа сэдвээр судалгаа хийжээ. 

“Засгийн газрын хүчийг сулруулах хамгийн том хүчин зүйл бол интернэт. E-cash буюу цахим бэлэн мөнгөнд найдвартай байдал л дутаж байна. Гэхдээ үүнийг тун удахгүй хөгжүүлэх болно”.



Жефф Гарзик


Bloq Inc-ийг үүсгэн байгуулагч, Bitcoin Core-д хувь нэмрээ оруулагч, Bitcoin хөгжүүлэгч.

“Би Bitcoin-ыг анх сонсоод л боломжгүй гэж боддог болсон. Цэвэр дижитал валют байж болно гэж үү? Би хард дискийг чинь хуулбарлаад л биткойныг чинь авчихна биз дээ? Миний толгой хүрэхгүй байсан, гэвч бүхнийг мэдээд гайхалтай гэж бодсон”.




Петр Диамандис


X Prize санг үүсгэн байгуулагч, тэргүүн.

“Угтаа бол биткойн нь цаг үеээс түрүүлж сэтгэдэг инженерүүдийн бүтээсэн ухаалаг валют юм. Банк, кредит картны хураамж, валют солих шимтгэл, мөнгө шилжүүлэх шимтгэлийг үгүй хийж байгаа юм. Бүгд сайхан зүйл шүү дээ”.