Манчестер Юнайтед клубын менежер асан Алекс Фергусон өнгөрсөн тавдугаар сард тархины хүнд мэс засалд орсон билээ. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт цахим ертөнцөөр дамжуулан тус эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлжээ. 76 настай Фергусон өнгөрсөн хавар эмнэлэгт хэвтсэнээсээ хойш анх удаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж байгаа нь энэ юм.

Мөн өөрт нь урмын үг хайрлаж, сэтгэл санаагаар дэмжсэн дэлхийн өнцөг булан бүр дэх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд талархаж байна гэдгээ хэлсэн байна.

Алекс Фергусон тавдугаар сарын 5-ны өдөр Сэлфорд Рояал эмнэлэгт тархины мэс засал хийлгэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн юм.

Манчестер Юнайтед клубын албан ёсны Твиттер хуудсанд нийтэлсэн бичлэгийг хүлээн авна уу.



Эх сурвалж: SPS