ОХУ-ын парламентын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг шоронгоос сулалсан тухай Al Jazeera агентлагаас мэдээллээ. Түүнийг эрх баригчдаас зөвшөөрөл авалгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг завдсан хэргээр 20 хоногийн ял эдлүүлсэн юм. Ноён Навальный өнгөрсөн сард Оросын тав дахь том хот Нижный Новгород руу жагсаал хийхээр явж байхад нь баривчилжээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Владимир Путины төрлөх хот Санкт Петербургт жагсаал зохион байгуулж саатуулагдаж байсан. Тухайн үед мөн л зөвшөөрөл аваагүй аж. Ноён Навальный өнгөрсөн ням гарагт шоронгоос суллагдмагцаа олон нийтийн сүлжээнд Асратханд болох Засгийн газрын эсрэх арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн тухайгаа бичсэн байна. 

Өдгөө 40 настай Навальный Кремлийг тууштай шүүмжлэгч, авилгын эсрэг сайн дурын тэмцэгч, Путины Засгийн газрыг хамгийн удаан хугацаанд буруутгаж буй эрхэм билээ. Тэрбээр 2008 оноос эхлэн Оросын төрийн болон хувийн өмчийн томоохон компаниуд дахь авилгалын талаар блог хөтөлж эхэлсэн. Энэ нь яван явсаар түүнийг улстөрчидтэй эн зэрэгцэхүйц чухал хүн болгосон аж. 

Ноён Навальный олон нийтийн сүлжээг ашиглан залуу дэмжигчдэд ихээхэн хүрч, зарим жагсаалдаа хэдэн арван мянган хүнийг элсүүлж чадсан.