2012 онд Сирид алга болсон сэтгүүлч Остин Беннетт Тайсны талаар мэдээлэл олж өгсөн хүнд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 1 сая ам.доллар олгоно гэжээ. Тэрээр Америкийн “McClatchy” мэдээллийн албанд ажиллаж байсан сэтгүүлч Б.Тайс нь Сири дэх иргэний дайны талаар мэдээллэдэг байсан гэнэ.

Тэрбээр 2012 оны наймдугаар сард алга болжээ. Сарын дараа түүний дүрс бичлэг олдсон байна. Уг дүрс бичлэгт Б.Тайсны нүд нь боолттой байсан бөгөөд түүнийг бүлэг зэвсэглэсэн этгээд барьсан байжээ. Түүнийг хэн хулгайлсан, ямар нэгэн золиос шаардсан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.

Шагнал урамшуулал олгох тухай яагаад заавал одоо мэдэгдэж байгаа талаараа Холбооны мөрдөх товчоо тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг эх оронд нь аль болох хурдан эргэн ирүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа хэмээн Сирийн Засгийн газар Тайсны эцэг эхэд мэдэгджээ.