Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В өнгөрсөн сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болсон. Түүнийг эрж хайх ажиллагаа явуулахад хил давсан нь тодорхой болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл дээрх байлдагч нас барсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд одоогоор хэргийн газарт шалгалт явуулж байгаа аж.

Цэрэг Оросын хилийн цэргүүдэд бүслэгдэх үедээ өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх албан бус мэдээлэл байна. Энэ тохиолдолд уг хэргийг Оросын хуулиар мөрдөн шалгах хуультай аж.

Байлдагч Ц.В нь Завхан аймгийн Асгат сумын харъяат 2018 оны 10-р сард цэргийн албан татагдан ирсэн байна.