Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж байсан А.Ивээл охиныг оллоо. Түүнийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Охин найзуудтайгаа гараад 15 хоногийн дараа олдож байгаа нь энэ юм. Охиноо олсон гэр бүлийнхэн цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлсэн аж. Охин чухам хаагуур юу хийж явсаныг албаныхан шалгаж байна.