“Аlibaba Group”-ийн захирал Жек Ма саяхан Нью-Йорк хотноо болсон “Bloomberg Global Business Forum” чуулга уулзалтын үеэр ирээдүйн эдийн засгийн талаар анхаарал хандуулжээ. Түүний үзэж буйгаар Засгийн газар болон бизнесийн салбарынхан ажлын байр бий болгох туйха ярихаа болих хэрэгтэй. Үүний оронд инновацийн салбарт анхаарлаа хандуулж, тухайлбал, хиймэл оюун ухааны салбарт боловсруулалт хийх нь зүйтэй” гэв.


“AIN.UA” редакци түүний хэлсэн зарим ишлэлийг онцолж байна.

-Бидний нүдэн дээр болж буй технологийн томоохон хувьслыг бид дутуу дүгнэсээр байна. Хүн төрөлхтөний түүхэнд ийм төрлийн шилжилтийн үе бишгүй л тохиож байсан. Сүүлийн гурван мянган жилийн хугацаанд гурван ч удаа хувьсал гарч байлаа. Бидний өмнө тулгарч байгаа гол асуудал бол үүнээс ч том юм. Нэг ч засгийн газар, нэг ч бизнесийнхэн хувьслыг тусдаа даван туулж чадахгүй. Тиймээс бид хамтран ажиллах шаардлагатай.

-Дэлхийн ертөнц мэдээллийн технологиос дата технологи руу шилжиж байна. Олонхи нь мэдээллийн технологи гэж юу болохыг ойлгохгүй байна. Гэтэл энэ технологи нь дата технологи рүү аажмаар шилжсээр байгаа. Бид энэхүү технологийн хувьслаас илүүтэй түүний философи болон бид өөрсдийн үүргээ хэрхэн биелүүлэхэд гол учир нь байгаа юм.

-Сүүлийн 200 жилд хүмүүс танин мэдэхүйг судлахдаа ирээдүйд юу болохыг таамаглах гэж оролдсон. Харин өдгөө бид шинэ эриний босго дээр ирчихээд байна. Энэхүү шинэ ертөнцийг урьдчилан тааварлах боломжгүй бөгөөд ирээдүйдээ санаа зовох нь зайлшгүй юм. Ирээдүйн талаар итгэлтэйгээр ярьж байгаа хүмүүсийг хөндлөнгөөс харвал галзуу солиотой мэт.

-Хүн болгон Big Datа, хиймэл оюун ухаан, тоймшгүй тооцооны талаар ихэд ярьцгаах болж. Миний бодлоор ингэж санаа зовох нь зүйн хэрэг. 100 жилийн өмнө ууран хөдөлгүүр бий болсон. Гэтэл тухайн үед хүмүүс энэ нь олон ажлын байрыг үгүй болгоно гэж шүүмжилж байв. Хүн төрөлхтөн үргэлж аливаа юмны гарцыг олж ирсэн. Өнөөдөр бид чадахгүй бол ирээдүйд үр хүүхдүүд мань гарц олох нь гарцаагүй.

-Шинэ технологи нь олон арван ажлын байрыг үгүй хийж болох юм. Гэхдээ мөн өөр олон ч арван байр бий болгохыг үгүйсгэхгүй. Миний бодлоор бид ирээдүйг харах чадваргүй болж,түүний талаар одооноос ихэд санаа зовж эхлэх боллоо. Өнөөдрийн өнцгөөс бид өнгөрсөн хугацаанд ууран машин бий болсноор хичнээн олон ажлын байр бий болсныг харж болох юм. Үүнтэй адил дата технологийн эрин гарлаа ч тийм л байх болно. Мөн олон ажлын байр бий болох нь гарцаагүй. Асуудлын мөн чанар нь бид үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ, хангалттай мэргэшсэн эсэхэд гол нь байгаа юм.

-Олон хүн ажлын байрыг нэмэх тал дээр үйлдвэрлэлт ярьдаг. Үйлдвэрлэлт нь олон ажлын байр бий болгох нь юу л бол. Энэ нь өнгөрсөнд болж байж болох асуудал байв. Харин одоо үе нь өнгөрсөн. Орчин үед хиймэл оюун ухаан, робот зэрэг шинэ технологи бий болохын хэрээр дээрх үүрэг роль нь ч өөрчлөгдөх юм. Шинэ ажлын байр бий болгох гол зүйл нь үйлчилгээний индустри байх болно.

-Бид “үйлдвэрлэлт” гэдэг нэр дор “Хятадад үйлдвэрлэсэн”, “АНУ-д үйлдвэрлэсэн” гэж ярихаа болих хэрэгтэй. Ирээдүйд энэ нь “интернэтэд үйлдвэрлэсэн” гэж байх болно. Үүнд чухал үүргийг жижиг бизнес гүйцэтгэх бөгөөд улмаар олон компани ядуурлаас гарч, дэлхийн нийтийнх болно. Сүүлийн 30 жилд компаниудын зургаан хувь нь глобалчладагийн ач холбогдлыг мэдэрчихээд байгаа. Ирэх 30 жилд жижиг бизнес эрхэлдэг компаниудын 60 хувь нь глобалчлагдана. Глобальчлагдсанаар муу зүйл гэж үгүй. Бидний гол үүрэг бол бизнесээ цааш үргэлжлүүлэхэд л байгаа юм.

-Эрдэмтэд, судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгжүүд хүн төрөлхтөнийг ямар нэгэн технологиор айлгаж буй нь надад таалагдахгүй байна. Зарим нь машин техник хүнийг хянах болно гэж айж байна. Гэвч миний бодож байгаагаар хүн төрөлхтөн өөрсдийнхөө хүчинд илүү итгэх хэрэгтэй. Технологийн хөгжлийг зогсоож чадахгүй. Тэднийг бид технологийн хөгжлийг зогсоохын оронд түүнийг бидний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд ашиглах нь зүйтэй. 

-Боловсролын тогтолцоонд илүү анхаарах нь чухал. Ялангуяа бид үр хүүхдэдээ юу зааж сургаж буйг. Бидний өнөөдрийн тэдэнд сургаж буй зүйл нь ирээдүйд тэднийг ч ажилгүй болгож болох. Бид үр хүүхдээ шинийг санаачлагч, бүтээлч байхад нь сургах хэрэгтэй. Боловсролын системийг бид өөрчлөх ёстой. Шинэ эринд амжилт олохын тулд бидэнд IQ, EQ болон LQ хэрэгтэй. EQ гэдэг нь сэтгэлзүйн итгэлцүүр, LQ нь хайрын итгэлцүүр бөгөөд энэ нь аль ч техник машинд байхгүй зүйл юм.

-Анхны технологийн хувьсгал Дэлхийн нэгдүгээр дайнд хүргэсэн. Хоёр дахь хувьсал мөн дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн. Тэгвэл гурав дахь технологийн хувьсгал одоо бий болж байгаа. Гуравдугаар дайн болох өвчин, ядуурал, байгаль орчны бохирдлын эсрэг бид тууштай зогсох хэрэгтэй. Эс бөгөөд хүн төрөлхтөнд томоохон асуудал үүсэх юм гэж Жек Ма онцолжээ.