МОСКВА. /TASS/. Агаарын орон зайдаа “Boeing 737 MAX” онгоцоор нислэг үйлдэхийг Алжирын Иргэний агаарын тээврийн газар хориглосон тухай “Reuters” агентлаг мэдээлэв.


Энэ сарын 10-нд “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн  Boeing 737 MAX” нисэх онгоц осолдсоны улмаас онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Мөн тус загварын нисэх онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд Индонезид осолдож 189 хүн амь үрэгдсэн хэрэг гарч байсан юм.


Этиопт болсон ослын дараа Европын Холбооны улс орнууд, Орос, Америк зэрэг олон орон “Boeing 737 MAX” онгоцоор нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг