Алла Пугачева, Максим Галкин нарын гэрлэлт маш нууцлаг ба хамгийн ойр дотны хүмүүст л гэрээр нь зочлох боломж олддог гэнэ. Оросын хамгийн алдартай хос Одинцово дүүргийн Грязь хэмээх нэртэй тосгонд жинхэнэ ордонд амьдардаг юм байна. 

Максим Галкин хүүхэд байхаасаа л ханхүү шиг орд харшид амьдрахыг мөрөөддөг байсан ба түүний ордон ямар байхыг зүүдэндээ харж байжээ. Иймээс, хос хоёр хотоос зайдуу жижигхэн тосгоны захад орших дов газрыг харангуутаа л ордоноо хаана барихаа шууд л мэдсэн гэдэг. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/1-27.jpg

Зөвхөн баячууд амьдардаг хөрш орших Барвиха, Жуковка тосгонуудтай харьцуулахад Грязь бол шөнийн клуб, том том супермаркет байхгүй, дэд бүтэц сайн хөгжөөгүй тайван, амгалан газар. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/2-25.jpg

Оросын Примадонна ба алдарт элэглэн дууриагч Максим Галкин нар өөрсдийн тав тухтай гэртээ Лиза ба Гарри ихэр хүүхдүүдээ өсгөн, зочдоо хүлээн авч, сайхан амьдарч байна. Нутгийн оршин суугчдын ярьснаар Максим ихэнхидээ ажилтай байдаг бол Алла хүүхдүүдтэйгээ хамт цөөрмийн дэргэд зугаалж яваа харагддаг гэнэ. Аюулгүй байдлаа хангахын тулд Алла үргэлж хоёр хамгаалагчтай явдаг ажээ. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/3-22.jpg

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/4-19.jpg

Нийт 3000 м2 ордон нь 6 давхар бөгөөд дотор нь ачааны лифт, өвлийн цэцэрлэг, хүлэмж, бассейн байдаг ба 20 өрөөний 5 нь зочдын унтлагын өрөө гэнэ. Ордны хажуугийн хоёр жижиг байшинд үйлчилгээний ажилтнууд амьдардаг. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/5-17.jpg

Ордон бүхэлдээ классик стильтэй тул бүх тавилгыг захиалан хийлгэжээ. 1-р давхарт нь камин зуух, том модон ширээ бүхий зал байдаг. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гал зуухны өрөөг мэргэжилтнүүд 700 мянган еврогоор үнэлж байна.

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/6-13.jpg

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/7-12.jpg

Мастер унтлагын өрөө дээд давхарт байрладаг тул лифтээр эсвэл гоёмсог шатаар өгсөж очно.

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/8-13.jpg

Хосуудын гар таталгүй хийлгэсэн гар хийц модон номын сан.

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/9-7.jpg

Ийм том байшинг авч явахад олон туслахууд хэрэгтэй. Алдарт хос Филиппин эмэгтэйчүүдийг ажиллуулахыг илүүд үздэг гэнэ. Учир нь тэд маш хөдөлмөрч бөгөөд орос хэл мэдэхгүй тул гэр бүлийн нууцыг бусдад задруулж чадахгүй. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/11-6.jpg

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/10-8.jpg

Байрны мөнгө сард дундажаар 500 000 рубль ($8500) гардаг гэнэ.

Хүүхдүүд нь ордон дотроо тоглох маш дуртай. Тэд франц, англи хэл үзэж, зураг зурж, балет, усан сэлэлтээр хичээллэж, теннис болон уран гулгалтын дамжаанд яван, цагийг ихэд завгүй өнгөрөөдөг.

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/12-4.jpg

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/07/13-2.jpg

Алла Борисовна тосгоны иргэдэд үргэлж туслан, дэмжлэг үзүүлдэг тул тосгоныхон түүнийг Асралт эх гэж нэрлэжээ.