БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй найман иргэнийг өнгөрсөн шөнө (2020.02.29-2020.03.01 шилжих) 23 цаг 25 минутад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авлаа.

Тэдгээр иргэнийг хилээр нэвтрүүлэхэд Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийв. 

Улмаар сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүллээ. 6 иргэн, 1 жолооч, нийт 7 иргэнийг Алтанбулаг дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.