БЭЭЖИН. /TASS/. Амар мөрөн дээгүүрх Орос-Хятадын анхны гүүрийн гулданг холбох ажлаа Оросын тал дуусгасан тухай Хэйлунзян мужийн захиргаа мэдээлжээ. Уг гүүр нь ОХУ-ын Еврейн өөртөө засах мужийг БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тунзян хошуутай холбох юм.

“Гуравдугаар сарын 20-ны өглөө сүүлчийн ган хөндлөвчийг суурилуулсан. Оросын талаас бүх ажлаа дуусгаснаар хоёр орны хоорондох төмөр замын анхны гүүрийг амжилттай холболоо” гэж мэдээлэлд дурджээ.

Гүүр тавих ажлыг долдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөж байна гэж ерөнхий инженер Ли Хуачао урьд нь мэдээлж байжээ. Гүүрээр энэ жил галт тэрэг явж эхлэх төлөвтэй байна.

Орос, Хятадыг холбосон төмөр замын анхны гүүрийн барилгын ажлыг 2014 онд эхлүүлжээ. Гүүрийн урт 2.2 гаруй км бөгөөд 309 метр нь Оросын талд 1.8 гаруй км нь Хятадын талд байдаг аж. Зураг төслөөс үзвэл, гүүрийн нэвтрүүлэх хүчин чадал жилд 21 сая орчим тонн байна.

Үүнээс гадна, уг гүүр нь Кимкано-Сутарский уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ руу экспортлох хамгийн богино зам болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг