ПАРИС. /Reuters/. АНУ-ын цахим худалдааны салбарын тэргүүлэгч “Amazon” компани энэ онд Франц улсад 1800 байнгын ажлын байр бий болгоно хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Ингэснээр 2010 оноос хойш 2 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн Францын зах зээлд ажиллаж буй байнгын ажилтнуудын тоо 2019 оны эцэс гэхэд 9300 хүрэх аж. 

Amazon” Франц дахь үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаан ложистикийн төв байгуулсан байна. Францын цахим худалдааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг “Amazon” цаашид тус улс дахь хүнсний жижиглэн худалдааны салбараа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Amazon” Францын хүнсний жижиглэн худалдааны “Casino” компанитай түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг