Эмэгтэйчүүдийн үргэлж санаа зовдог нэг зүйл бол “жин”. 22 настай Лаура Мичел гэх бүсгүй 4 жилийн дотор 130-аад кг хаяж чадсан. Ингээд тэрнийг хэрхэн энэ амжилтанд хүрснийг харцгаая.

Би багаасаа л илүүдэл жинтэй байсан. Хэзээ ч өөрийгөө турахгүй гэж боддог байлаа.

Насанд хүрсэн хойно оо би ямар хүн болохыг хүсэж байгаагаа ойлгосон. Би турах хэрэгтэйгээ ухаарсан юм.

2014 онд тэрээр 136 кг жинтэй байсан.

Тэрээр фитнессээр хичээллэж эхэлсэн бөгөөд эхний нэг жилдээ л 40 гаруй кг хаясан байна.

Тэр чихэрлэг хоол хүнсээс татгалзаж эрүүл хооллох болсон байна.

Дэлгүүрээс бэлэн хоол авч идэхээ больж, эрүүл хоолны дэглэмд оржээ.

Мөн тэр найзуудтайгаа гадуур гарахдаа согтууруулах ундаа уухаа больсон гэв.

Эхний зураг дээр 136 кг, хоёр дахь нь хамгийн туранхай буюу 81кг, голынх нь яг одооных буюу 95 кг.

Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, шамтралгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй хэмээн тэр хэлжээ.