Япон улсын Засгийн газар ижил хүйстэн гэр бүлд урт хугацааны оршин суух эрх олгохоос удаа дараалан татгалзсан нь амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн хэмээн шүүхэд дуудагдахад хүрсэн байна.

Эндрю Хай болон түүний япон нөхөр Кохей нар нь 2015 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 15 жилийн турш хамтран амьдарсан ажээ. АНУ-ын дээд шүүх тус улсын 50 мужид ижил хүйсийн гэрлэлтийг хуульчилснаар тэд гэрлэлтээ батлуулсан юм.

Ижил хүйстэн хос Пүрэв гарагт Токиогийн дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Хай нь 2009 оноос хойш Японд ирэн очин амьдарч байна гээд Японы засгийн газар түүний урт хугацааны виза авах өргөдлийг (5 жилийн хугацаатай) нь удаа дараалан няцаасан гэжээ. Тэрээр одоо Токио хотод ирэх сар дуусах богино хугацааны визээр амьдарч байгааг ч мөн онцолсон байна.

Тэдний өмгөөлөгч Масако Сузуки хэлэхдээ "Миний хоёр үйлчлүүлэгч Японд хамт амьдрах боломжгүй бол эсрэг хүйсийн япон хүнтэй гэрлэсэн гадаадын иргэнд (урт хугацааны) оршин суух статус олгох нь ялгавартай хэрэг болно" гэж хэлснийг Япон Таймс мэдээлжээ.