Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын IX зөвлөлдөх уулзалт энэ сарын 12-13-ны өдрүүднд Вашингтон хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талыг Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, АНУ-ын талыг Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслахын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Роберта Шеа нар тус тус ахалж оролцож, хоёр тал батлан хамгаалах, цэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ харилцан тохирлоо.