Америкийн оршин суугчдын 63 хувь нь улс оронд өрнөж буй нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгааг “The Wall Street Journal” сонин болон “NBC” телевизийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Өмнөх санал асуулгад энэ үзүүлэлт 56 хувь байжээ.

Энэ удаагийн санал асуулгад Ерөнхийлөгч Дональд Трампыг оролцогчдын 43 хувь нь дэмжжээ. Санал асуулгыг АНУ-ын Засгийн газрын хамгийн урт хугацаанд үргэлжилсэн түр зогсолтын үед явуулсан байна. Төсвийн хямралын хариуцлагыг Д.Трамп хүлээх ёстой гэж санал асуулгад оролцогчдын 50 хувь нь үзсэн бол 37 хувь нь Ардчилсан намынхан хүлээх ёстой гэж үзсэн байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ирэх сарын 15 хүртэл санхүүжилт олгох тухай захирамжинд Д.Трамп өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч гурван долоо хоногийн дараа түр зогсоолтоо сэргээхийг тэрбээр үгүйсгээгүй юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/NBC/