АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой "Америкийн өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд "Мишээл экспо" төвд болж байна. 

Үзэсгэлэн худалдаанд Америкийн худалдаа, үйлчилгээг Монгол Улсад оруулж ирсэн компаниуд оролцож хүнс, бараа, гоо сайхан, гоёл чимэглэл, бэлэн хувцас, спорт, аяллын хэрэгсэл, тоглоом, сургалт үйлчилгээ, гэр ахуй, техник технологи зэрэг бүх л бараагаа дэлгүүрийнхээ үнээс 5-50 хувийн хямд үнээр худалдаалж, үйлчилж байна. 

Үзэсгэлэнд оролцож буй зарим компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллыг хүргэе.

LEVI'S брэнд

LEVI'S брэндийн бүх хувцасыг дэлгүүрийн үнээс 20  хувийн хямдаар худалдаалж байна.

"Хөлний ор" хэмээдэг "Crocs" брэндийн хүүхэд, том хүний углаашууд 50 хувь хямдарчээ.

Карьер хөгжлийн төв

"Карьер хөгжлийн төв" нь мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, тухайн хүн ямар мэргэжилтэй болвол илүү амжилтад хүрэх вэ гэдгийг орчин үеийн судалгаагаар тодорхойлдог сорилт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна.

"Hard Rock" cafe

1974 анх Английн Лондон хотод байгуулагдаж байсан, өдгөө дэлхийг хэрсэн кафе болох "Hard Rock"-ийн  Монголчуудад зориулан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, сувинеруудыг та тус үзэсгэлэнгээс худалдан авах боломжтой. Мөн төрөл бүрийн хоол, коктейлийг амтлан үзэхийг санал болгож байна.

"Сантис" боловсролын төв

Тус төв нь англи хэлний сургалтын бүх номоо 5000 төгрөгөөр худалдаалж байна. Сургалтын төлбөр нь суралцах хүний англи хэлний мэдлэгийн түвшинээс хамаарч сарын 336-507 мянган төгрөг болон хямдарчээ.

Мөн  "Сантис" боловсролын төвийн "Насанд хүрэгчдийн эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр"-ийг АНУ-ын Боловсролын яамнаас магадлан итгэмжилснийг тус төвийнхөн онцолж байна.

"Америкийн өдрүүд" үзэсгэлэнд оролцож буй бүх компани бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-50 хувийн хөнгөлөлт, хямдралыг үзэсгэлэн үргэлжлэх хугацаанд зарлажээ.  

Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг дуустал  "Мишээл экспо"-д үргэлжилнэ.