АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Америкийн виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг судлахаар төлөвлөжээ. 

Виз хүсэх материалд тухайн хүний сошиал нэр хаяг, сүүлийн таван жилд хэрэглэсэн имэйл хаяг, утасны дугаар зэргийг шаардах юм байна.

Хэрэв сошиао хэрэглэдэггүй гэж худлаа хариулбал танд шуудхан Америкийн виз өгөхөөс ч татгалзах өндөр магадлалтай.

Өмнө нь зөвхөн сэжиг бүхий хүмүүсээс уг мэдээллийг шаарддаг байсан юм.

Төрийн департаментын энэ санаачлага нь дипломат ажилчид болон харилцан визгүй зорчих гэрээг  АНУ-тай  байгуулсан улс орнуудад түүний дотор  Их Британи,  Канад,  Франц,  Герман улсуудад  хамаарахгүй  аж.