“Амгалан” амаржих газрынхан нэгдсэн лабораторидоо Франц улсын, иммунологийн бүрэн автомат анализатор, бактериологи, эдийн шинжилгээний 12 нэр, төрлийн багаж, төхөөрөмж суурилуулав. 

Ингэснээр тус амаржих газар төрөлхийн гажиг үүсгэгчийг эрт илрүүлэх TORCH, нөхөн үржихүйн дааврын өөрчлөлт, хавдар, нянгийн халдвар, эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ хийн, эх, нярай, лабораторийн тусламж, үйлчилгээг цогц үзүүлэх болжээ. 

ЭМЯ, Япон улсын “Сисмекс” корпорац, Улсын гуравдугаар төв эмнэлэг лабораториудын шинжилгээний чанарыг жилд хоёр удаа үнэлдэг бөгөөд “Амгалан” амаржих газрын нэгдсэн лаборатори сүүлийн 10 жилийн турш шилдэг 10-т багтсаар иржээ.