Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Буяндэлгэр амьдардаг  хорооныхоо тѳв замаас гэр хороолол руу орсон 700 м газрыг өөрийн хөрөнгөөр тэгшлэн засч янзалжээ. Тэрбээр төмөр болон модон хийцийн үйлдвэрийн "БУММ" компанийн захирал аж.

Өмнө нь борооны усанд эвдэрч машин ч байтугай явган хүн явахад ч бэрх байсан уг замыг янзлахын тулд Б.Буяндэлгэр булдайзерчин, индүүчин авч ажиллуулан хоёр хоногийн дотор дуусгасан байна. Түүнтэй утсаар холбогдоход "Би хүний л хийдэг зүйлийг хийсэн. Энэ талаар дэгэрэнгүй ярьмааргүй байна. Харин хамтдаа хийлцэж байгаа сайн санаат хөдөлмөрч ахан дүүс болон булдайзерчин индүүчин бусад хүмүүст чин сэтгэлээсэй халуун талархал илэрхийлж гэр бүлд нь аз жаргал хүсье" гэсэн юм.