Хүмүүс Күнз, Мэн-цзы, Лао-цзы зэрэг Хятадын сэтгэгчдийг өөрсдийн уламжлалд тууштай итгэгч биш байсныг мэдээд ихэд гайхдаг. Тэд хүний боломжийн хязгаарыг өргөжүүлж, дэлхий ертөнцийг илүү сайхан болгохыг хичээсэн.

МЭӨ эхний мянган жилийн дунд үе. Яг л энэ үед яаж, хэрхэн амьдрах ёстой, ёс зүй гэж юу вэ, төгс нийгмийг хэрхэн бүтээх вэ гэдэг асуултууд гарч иржээ. Бидний мэдэх барууны философичидтай харьцуулахад Хятадын сэтгэгчид хүнд хэцүү асуултыг тавиагүй юм. Тэдний гол философи бол зөвхөн таны өдөр тутмын амьдралд тохиолддог шиг энгийн сэдэв дээр тулгуурладаг.

Тэд том өөрчлөлт өдөр тутмын даалгаврыг хийж гүйцэтгэхээс эхэлдэг гэдгийг тодотгодог. Тэдний сургаал нь өнөөгийн амьдралын үндэс суурь болсон амьдралын талаарх таамаг биднийг жинхэнэ үнэн замаас холдуулдаг гэдгийг тэмдэглэсэн. Тэгэхээр бид ямар санаа, үзэл бодлыг зөв гэж боддог вэ? 

Харин үүний оронд хятадын философичид юу санал болгодог вэ?


Өөрийгөө олох оролдлогоо зогсоо

Өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж, жинхэнэ мөн чанараа олж нээ гэж ихэнх философичид ярьдаг. Харин хятадын философичид үүний эсрэг байр суурьтай байдаг.

“Тэд хүн олон талтай байдаг бөгөөд гадаад ертөнцөд амьдарч өөрийгөө хөгжүүлдэг гэдгийг мэддэг. Харин зөвхөн “би” гэдэг зүйл дээр анхаарал хандуулдаггүй. Бие хүн бол бидний үйл ажиллагааны үр дүнд бий болгодог. Бид хэрхэн хүмүүстэй харьцаж, хэрхэн аливаа зүйлд хандаж, юу хийхээс эхлүүлээд”.

Та ээжтэйгээ, ажлын газрын хүнтэйгээ, эмчтэйгээ, дотны найзтайгаа ярилцахдаа өөр өөр байдаг. Бид өдөр тутамдаа үргэлж хэн нэгэнтэй харьцах шаардлага тулгардаг бөгөөд бидний үргэлж өөр өөр шинэ талаас харуулдаг.


Худал хуурмаг бай

Энэ таамгийн дагуу та өөрийгөө таньж мэдсэний дараа та өөрөө өөртэйгөө үнэнч байх хэрэгтэй. Гэвч хятадын философич МЭӨ 6-р зуунд төрсөн Күнз өөрөөр боддог байсан.

Та өөрийгөө таньж, мэдсэн гэж бодож байгаа жинхэнэ хүн гэж хэн бэ? Тэр хүн бол зөвхөн таны бодлоор цутгагдан бүтсэн хүн.

Тэрхүү цутгамалдаа үнэнч хэвээр үлдэж, таны амьдралыг тодорхойлохыг зөвшөөрөх юм бол тэр хүн хэзээ нэгэн цагт таныг хязгаарлаж эхэлнэ.

Өөрийнхөө алдаа дутагдлыг мэдэж, түүн дээрээ ажиллаж, өөрийгөө төгс болгохыг бид үргэлж хичээж, эрмэлздэг.

Жишээлбэл, та өөрийгөө сагсуу хүн биш харин огцом эсвэл өөрийнхөө заналхийлэгчээс ичдэг хэмээн ойлгосон үед өсдөг.

Хэн нэгэнд ямар нэгэн тодорхойлж өгснийг үйл хөдлөлөөр өөрчилж, устгаж болно. Бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг зөвхөн боддог хүн биш харин өөрсдийгөө илүү болгохын тулд өөрчлөж чадах хүмүүс.


Зан үйлээ баримтал

Күнз бидэнд тодорхой нэгэн зан үйл нь хувьсан өөрчлөгддөг учир нь зан авирын хэв маягийг эвддэг хэмээн сургадаг. Та инээмсэглэлийн цаана уур уцаарыг нууж эсвэл дайсандаа уураа гаргалгүй хэлээ хазах үед та илүү ухаалгаар хөдөлж дүр эсгэдэг.

Тэгэхээр бид өөрт энэрэнгүй, шударга байдлыг зааж сургаж байгаа хэрэг.

Хэрэв зан үйлийг ойр ойр давтвал бид өөр хүн болохоос гадна өмнө байснаасаа илүү сайн хүн болж байгаа хэрэг.

Дэлхий ертөнцийг таамаглашгүй зүйл харж буй мэт хар.

Бид өөрсдийн эргэн тойронд байгаа зүйлээ хөдөлшгүй, өөрчлөгдөхгүй байдлаар хараад сурсан. Бид дэлхий ертөнцийг өөрчлөгддөг гэдгийг ойлгож байгаа хэдий ч дэлхий ертөнцийг урьдчилан таамаглах боломжтой зүйл хэмээн үздэг.

Хэрэв хүн өөрийгөө тоонд авьяастай гэж үзвэл тэрээр түүнийгээ эрдэм шинжилгээний төвшинд үргэлжлүүлэн суралцана. Хэрэв хүн адал явдалгүйгээр амьдарч чадахгүй бол өөрийн хүсэл сонирхолтой адил хүн хайж эхэлдэг.

Күнзийн шавь Мао-цзы дэлхий ертөнцийг олон хэсгээс бүрдсэн таамаглашгүй, тааварлашгүй зүйл хэмээн хардаг байсан.

Тэрээр өөрчлөлт, гэнэтийн эргэлт, санаандгүй яриа, сэтгэгдлээс холуур байхыг зөвлөж байсан. Харин үүний оронд ирээдүйгээ төлөвлөж байх нь хавь илүү гэдэг байжээ.


Амьдралаа төлөвлөхөө боль

Амьдралаа төлөвлөхөд юун буруу байна вэ? Та төлөвлөж байх үедээ та өөрийнхөө өнөөгийн байгаа байдалдаа төвлөрөн төлөвлөгөө боловсруулдаг. Гэвч та өөрийнхөө хэн болохыг хүсэж байгаа хүндээ тохируулж төлөвлөдөггүй. Тэгэхээр чухал шийдвэр гаргахыг өөрөөсөө хүсэх хэрэггүй.

Үүний оронд энгийн, хийж болох даалгавруудыг хийж гүйцэтгэ.


Сул дорой бай

Биднийг бага байх үеэс хүчтэй байхыг сургаж байсан. Гэвч Лао-цзыгийн үзэж буйгаар сул дорой байх нь хүчтэй байхаас илүү давуу талтай гэжээ.

Энэ дэлхий ертөнц дээр бүх зүйл уялдаа холбоотой. Үүнийг ойлгосноор бид эргэн тойрон дахь хүмүүстэйгээ зохицон амьдарч чадна гэжээ.


Өөрийн хүчтэй тал дээрээ бүү төвлөр

Нийгэм хүнийг өөрийн авьяас билэг, хүч чадлаа хөгжүүлж, нээн илрүүлэхийг дэмждэг. Хэрэв та спортод авьяастай бол та хөл бөмбөгийн багт тоглож байсан байх. Хэрэв та ном унших дуртай бол ирээдүйд та бас дур сонирхлоо дагах байх.

Хүн том болох тусам өөрийн төрөлхийн чадвараа хөгжүүлдэг. Гэвч зөвхөн нэг зүйлээ хөгжүүлснээр та өөр зүйл бий гэдгийг мартаж орхино.

Үүний оронд хятадын сэтгэгчид биднийг өөрийгөө хэн болох талаар бодох хэрэггүй гэж зөвлөж байна. Хэрэв та эвсэлгүй бол бүжиглэж эхэл. Хэрэв та гадаад хэл сурахдаа муу бол яг одоо сурч эхэл.


Ухамсраа хойш тав

Ухамсар дотоод ертөнц, амар амгалан байх тохиргоог хариуцдаг гэж хэлж болно. Конфуцийн ойлголт ч гэсэн өөрийн сэтгэл хөдлөлийн ойлголтоос ялгарахгүй. Гэвч түүний зарчим итгэ утгыг агуулж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх гол санаа бол олон нийтийн амьдралд оролцож, хүмүүстэй харилцаж өөрийгөө олж, өөрийгөө хөгжүүлэх явдал юм.


Дасал болсон болон одоо байгаа бүхнээ дахин бод

Дао дэ цзин хэлэхдээ «Хэрэв та өөрийнхөө төгс амьдралын зургийг төлөвлөж, гаргаж чадна гэж бодож байгаа бол та амьдралын замаасаа хазайсан байна» гэжээ.

Та өөрийгөө хэцүү бүтээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Таныг үргэлж ийш тийш татаж, та бусадтай харилцахдаа хөгжиж, та шинэ зүйл сурч, та шинэ мэдрэмж авч байдаг нэгэн. Та болон таны дэлхий ертөнц жижигхэн алхмын тусламжтайгаар илүү сайн сайхан болдог.