Урт удаан амьдралыг туулсан хүний 40 амьдралын зөвлөгөө. Эдгээр зөвлөгөөг дагах хэрэгтэй. Учир нь олон жилийг туулсан хүн юуг хамгийн чухал вэ гэдгийг биднээс илүү мэдэж буй.

  1. Усанд орохдоо дуул.
  2. Таарсан хүн бүртэй таньтай яаж харьцахыг хүсдэг шиг харьц.
  3. Нар мандаж буйг жилдээ нэг удаа ч гэсэн хар.
  4. Гэрийн жигнэмэгээс бүү татгалз.
  5. Төгс төгөлдөрлүү биш харин манлайлалруу тэмүүл.
  6. Төрсөн өдрөөрөө мод суулга.
  7. Түрээсэлсэн машинаа дүүрэн түлштэй буцааж өг.
  8. Ойр дотны хүндээ хайртай гэдгээ хэлэхээ бүү март.
  9. Энгийн бай.
  10. Том төлөвлөгөө боловсруулж, жижиг зүйлст баярла.
  11. Танилуудынхаа хүрээнд хамгийн эерэг хүн бол.
  12. Өөрийгөө болон бусдыг уучил.
  13. Ойр ойр “баяралалаа” гэсэн үгийг хэл.
  14. Сөрөг хүмүүсээс зайлсхий.
  15. Цэвэрхэн гутал өмс.
  16. Ойр дотны, хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг сана.
  17. Үргэлж өөрийгөө сайжруул.
  18. Таны гар барилт чанга байх ёстой.
  19. Хайрын баяраар олон зурвас илгээгээрэй.
  20. Бусдын нүдрүү хар.
  21. Эхэлж хүнтэй мэндэл.
  22. Авсан бүх зүйлсээ буцааж өгч бай.
  23. Шинэ танилуудтай бол, гэхдээ хуучин хүмүүсээ хадгалж үлдээ.
  24. Нууцыг хадгал.
  25. Хавар бүр цэцэг тарь.
  26. Нохой үрчил.
  27. Сунгасан гар бүрийг хүлээж ав.
  28. Бусдыг буруутгахаа боль.
  29. Таны амьдралд болж буй бүхий л зүйлст хариуцлага хүлээ.
  30. Хэрэгтэй газраа бай.
  31. Амьдрал шудрага байна гэж бүү хүлээ.
  32. Хайрын хүчийг бүү дутуу үнэл.
  33. Оргилуун дарсыг ямар ч шалтаггүйгээр уу.
  34. «Би алдаа гаргасан» гэж хэлэхээс бүү ай.
  35. «Би мэдэхгүй» гэж хэлэхээс бүү ай.
  36. Бага ч гэсэн урагшилсан бол баярла.
  37. Амлалтандаа хүр.
  38. Хайртай бол гэрлэ.
  39. Хуучин нөхөрлөлөө сэргээ.
  40. Ээжрүүгээ залга.