Заримдаа бидэнд өөрөө өөртөө дүгнэлт хийх үе хэрэгтэй байдаг. Энэ үйл явц нь би хаана байна вэ, хаашаа явж байна вэ гэдгийг тодорхойлдог. Өөртөө дүгнэлт хийх нь зорилгодоо хүрэх алхмаа төлөвлөх боломж юм. 

Та өөрөөсөө дараах 10 асуултыг асууснаар өөрийнхөө амьдралыг дахин харах болно.

1. Зовлон шаналан ямар үнэ цэнэтэй вэ?

Хэрэв та ямар нэгэн давуу тал олж авахыг хүсэж байгаа бол та шаргуу хөдөлмөрлөж эсвэл ямар нэгэн зүйл алдах хэрэгтэй. Жишээлбэл: та турахыг хүсэж байгаа бол та бэлтгэлийн өрөөнд хөлс, цусаа урсгахдаа бэлэн байх хэрэгтэй.


2. Би энэ замаараа явбал 5 жилийн дараа хаана байх вэ?

Биднийдадал, зуршилбиднийгболонбидюундхүрэхийгтодорхойлжбайдаг. Хэрэв та 5 жилийн дараа зорилгодоо хүрэхийг хүсэж байвал та өдөр бүр нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй.


3. Урагшлахын тулд юунд илүү их цагийг зарцуулах вэ?

Амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Бидний ихэнх нь гол зүйлүүдээ мартаж өдөр тутмын ажлуудад анхаарал хандуулдаг. Гүйцэтгэл гэдэг бол зүгээр нэг үр дүнд хүрэх биш харин зөв үр дүнд хүрэх юм.


4. Миний жинхэнэ зорилго юу вэ?

Виктор Франклийн хэлснээр «Амжилтруу бүү тэмүүл. Та түүнд илүү их анхаарал хандуулах тусам хурдан алдах болно».

Амжилт, аз жаргалыг дагаж болохгүй, харин өөрөө ирэх ёстой. Тиймээс энэ чиглэлд туйлшрахгүйгээр хүлээцтэй хандвал таныг амжилт хүлээж байгаа.


5. Би юу мэдэхгүй байна вэ?

Олон хүмүүс аз жаргал эерэг сэтгэлгээнээс үүдэлтэй гэж боддог. Гэвч тийм биш юм. Аз жаргал амьдралыг байгаагаар нь хүлээж авахад ирдэг. Бид өөрсдийгөө хуурахаа болих үед бид илүү их боломжийг авдаг.


6. Ямар хуучин бэрхшээлүүд надад саад болж байна вэ?

Таны амьдралд сорви болон сөрөг үйл явдлууд тохиолдож байсан. Эдгээр нь бидний ирээдүйд нөлөөлж байдаг. Тиймээс хуучин, сөрөг үйл явдлууд таны толгойд эргэлдэж, ирээдүйд саад болохыг бүү зөвшөөр.


7. Бусад хүмүүс миний талаар юу мэдэхгүй байх ёстой вэ?

Бид бүгд асуудалтай, алдаа дутагдалтай. Хэрэв та дутагдлаа нуухыг оролдвол бусад хүмүүс таныг ойлгох боломж олгохгүй. Нээлттэй байж, дутагдлаа бүү нуу. Хүмүүс таны дутагдлыг харж, хүлээн зөвшөөрч, таныг тэдэн шиг хүн гэдгийг ойлгох болно.


8. Эргэн тойрны хүмүүс надад тус болж байна уу эсвэл асуудал авчирч байна уу?

Бидний эргэн тойронд байгаа хүмүүс бидний амьдралд нөлөөлж байдаг. Таны эргэн тойронд байгаа хүмүүс таны эсрэг сөрөг бодолтой байвал та эерэг, бүтэн амьдралыг бүтээж чадахгүй. Гэсэн хэдий ч үүний талаар бодох хэрэгтэй.


9. Миний «хүсэж» буй ямар зүйл «байгаа» зүйлд садаа болж байна вэ?

Бидний хүсэл, бидний сэтгэл хөдлөл зөрчилддөг. Таны төлөвлөсөн зүйл одоо байгаа зүйлд саад болж байвал төлөвлөсөн зүйлээ тавьж явуулах хэрэгтэй.


10. Юунд инээмсэглэх хэрэгтэй вэ?

Бидний амьдралд инээмсэглэх маш олон шалтгаан бий. Тиймээс талархаж буй зүйлсээ илүү их бодож инээмсэглээрэй.