Ухаантай хүмүүсийн амьдрал болон ажил дээр гаргадаг 11 алдаа

1. Ухаантай хүмүүс хийхээс илүү маш их боддог

«Ухаантай хүмүүст бодох нь хийхээс илүү амар байдаг. Хэдийгээр судалгаа болон төлөвлөгөө нь ашигтай ч хөгжлийн талаар төөрөгдлийг бий болгох аюултай» - хэмээн Silicon Valle-ийн эрхлэгч Крис Йе ярьж байна.

Хэрэв ухаантай хүн төгс төгөлдөрт тооцогддог бол тэрээр төслийг дуусгахын оронд төслийн аль нэгэн деталь дээр анхаарлаа хандуулдаг.


2. Тэд сүрэглэх зөн зовинтой

Venture for America-ийн Эндрю Янг маш тодорхой нэгэн чиг хандлагын талаар тайлбарласан. Шилдэг сургуулиудын төгсөгчид өөрсдийн хүссэн зүйлээ хийхийн оронд бүгд санхүүгийн эсвэл зөвлөх үйлчилгээний салбар луу хошуурдаг. 

Нью-Йоркийн бизнес эрхлэгч Ли Семел ч санал нэг байгаа юм. Тэрээр хэлэхдээ «Маш олон ухаантай хүмүүс хэн нэгнийг даган дуурайдаг. Учир нь тэд академик орчинд хүмүүжиж, өөрсдийнхөө юу хүсэж байгааг мэдэж амжилгүй, ямар нэгэн содон зүйлийг хийж үзэж амждаггүй» гэжээ.


3. Тэд эрсдэлээс зайлсхийдэг

Ихэвчлэх ухаантай хүмүүс өндөр үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Тиймээс тэд өөрсөдтэйгөө адил үргэлж өндөр үр дүнтэй, урам зориг өгдөг хамтран ажиллагсадтай учирдаг.

Гэхдээ тэдний урам зориг хязгаарлагдаж, ичгүүрт байдалд орохоос айдаг. «Энэ нь тэдний нууцмагдмал, аливаа шинэ зүйлийг туршихыг хүсдэггүй, мөн хамтран ажиллагсаддаа «ухаантай» биш харагдахаас айдаг» хэмээн программист Панкай Кумар ярьж байна.


4. Тэд дахин оролдохыг хичээдэггүй

Өөрийн оюун ухааны өндөр чадамжийн ачаар амжилтад хүрсэн хүмүүс залхуурч эхэлдэг.

«Тэд өөрсдийн авьяас чадвараа цааш хөгжүүлэхээс татгалзаж, өөрсдөөс нь бага авьяастай, оюун ухааны чадамж багатай хэдий ч маш их хичээж, дадлагаждаг бүх хүмүүсээс хоцорч эхэлдэг» хэмээн Семел ярьж байна.


5. Тэд нийгмийн ур чадварыг дутуу үнэлдэг

Зарим ухаантай хүмүүс оюуны чадамж нь амжилтын нэгээхэн хэсэг, харин хувийн харилцаа холбоо нь мэргэжлийн орчны хүчирхэг зэвсэг гэдгийг ойлгодоггүй.

«Тэд хэзээ ч өөрсдийн нийгмийн ур чадварыг сайжруулахыг хичээдэггүй, харилцааг хөгжүүлэхэд өөрсдийгөө дайчилдаггүй. Харин энэ харилцаан дээр амжилттай явж байгаа нэгнээ үргэлж доош нь татаж байдаг»- хэмээн Семел нэмэж хэлсэн байна.


6. Тэд танин мэдэхүйн алдааг ухаардаггүй

Зөвлөх Данита Крауз хамгийн ухаалаг хүмүүс өөрийн оюуны чадамждаа тулгуурлан аливаа зүйлсийг ойлгох чадваргүй байдаг. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь бусад хүмүүсийнхтэй адил мухар сүжигтэй байдаг.

Торонтогийн их сургуулийн профессор Кит Становичийн судалгаагаар хүчтэй оюун санаа нь сэтгэлгээний нарийсалтай байдаг хэмээн харуулжээ.


7. Тэдэнд аливаа зүйлд зөв байх нь хамгийн чухал

Ухаантай хүмүүсийн олонхийн логик нь хүчтэй би гэсэн төвтэй холбогдож энэхүү аюултай хослол нь чи үргэлж зөв үед бүхний хайрыг татдаг (бодит байдал дээр эсргээрээ) хэмээн бодож эхэлдэг хэмээн Семел ярьж байна.

Хүмүүс бага зэргийн мэдлэгтэй асуудлын талаар маргалдаж эхлэх нь буруу юм. Яагаад гэвэл тэд тодорхой болсон асуудлын талаар маргалдаж эхлэх үед бүр эвгүй байдалд ордог.


8. Тэд боловсролыг оюуны чадамжтай адилтган үздэг

Зарим хүмүүс оюуны чадамжийн түвшинг их сургуулийн диплом тодорхойлдог хэмээн ойлгодог гэж социологч Лиз Пуллен ярьж байна.

Ихэнх тохиолдолд элит их сургуулийн диплом нь амжилт ололтын түвшинг тодорхойлдог, гэхдээ дээд боловсролгүй маш олон хүмүүс илүү өндөр чадвартай байдаг олон тооны жишээ байдаг.


9. Тэд бусдыг үнэлдэггүй

Өөрийн чадвартаа итгэлтэй байх нь амжилтын үндсүүдийн нэг ч тэднийг байнга магтдагт дассан хүмүүс бардам болсон байдаг.


10. Тэд онолд булагдаж, бодит байдлыг хардаггүй

Ухаантай хүмүүс удирдлагын албан тушаал дээр байхдаа зөвхөн онолд тулгуурлах тал бий. Тэд бодит хүмүүстэй харилцаж байгаа гэдгээ мартаж орхидог.


11. Тэд хэтэрхий хараат бус

Ухаантай хүмүүс хүн бүрт хэрэгтэй эрүүл дэмжлэгийг хөгжүүлэхийг хүсдэггүй. «Сайн дэмжлэггүйгээр ямар ч хүн уруудаж эхэлнэ. Нэн ялангуяа асуудалтай тулгарч, алдаа гаргасан үед» - хэмээн Quora-ийн хэрэглэгч Андреа Мартин ярьж байна.