"Амьдралаа өөрчлөх 100 арга"-ыг зөвлөж байна.

Далайн гахайг ихэнх хүмүүс бурханы гайхалтай бүтээл гэж боддог. Учир нь тэд живж буй хүмүүсийг эрэг рүү түлхэн амийг нь авардаг. Харин хэдэн хүнийг эрэг рүү биш эсрэгээрээ далай руу түлхэн живүүлсэн бол. Үүнийг хэн ч мэдэж чадахгүй. Учир нь ийм шалтгаанаар живсэн хүний тоо статистикт байхгүй.

Үүнийг амьд үлдэгсдийн системийн алдаа гэдэг юм. Амжилтын түүхэнд ч мөн хамаарна. Жишээ нь, томоохон компанийн захирал олон хүний өмнө гарч ирэн өөрийнхөө аргаа заана. Үүнийг сонссон хүмүүс түүнийг дуурайх гэж оролдоно. Даанч далайн гахайнаас болж живсэн хүний тоотой адил энэхүү арга хэдэн хүнд тус болох эсэхийг тооцох боломжгүй юм. Магадгүй амьдралд нь энэ арга тус болоогүй хүний тоо илүү их ч байж мэднэ.

Ажилладаггүй арга барил ба амжилт гаргаагүй түүх

Амьд үлдэгсдийн системийн алдааны талаарх ихэнх нийтлэлд “Амжилтын түүхэнд итгэх хэрэггүй, учир нь амжилтын түүхийн гол тайлбар нь ихэнхдээ азгүйтэл байдаг. Жишээ нь, компанийн удирдлага цахилгаан шатанд гацсан үедээ хэрэгтэй үйлчлүүлэгчтэйгээ танилцсан эсвэл үйлчлүүлэгч нь өрсөлдөгчид рүүгээ явах замдаа буруу тийш эргэн гэрээг өөр компанитай хийсэн гэх мэтээр үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл амжилт гэдэг нь азтай үйл явдлын хэлхээ юм. Үүнийг бүтээхэд ямар нэгэн жор бэлэн ашиглах боломжгүй”.

Ийм тохиолдолд дараах асуултыг мөн тавьдаг “Apple компаний амжилтын түүхийг маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэтэл яагаад энэ түүхийг өөр ямар ч компани давтаж чадахгүй байгаа юм бол?”

Үүнээс гадна, ихэнх шинжээчид амжилтын түүхээс илүү амжилт гаргаагүй хүний түүхийг судлахыг зөвлөдөг. Би ч үүнтэй санал нийлнэ. Амьд үлдэгсдийн гажуудал гэдэг нь илүү гүнзгий асуудал. Хамгийн гол нь бэлэн замаар бус өөрийн гэсэн замыг гаргахыг эрэлхийлж амжилтыг бүтээх явдал юм.

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875