Ирэх сарын 5-нд буюу хаврын чуулганы нээлт хийх өдөр АН-ынхан жагсаал хийхээр болжээ.

Жагсаалын зорилго нь үнэмлэхүй олонхи МАН-ыг 2016 онд өгсөн амлалтаа биелүүлэх, ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхэх юм.

Мөн 60 тэрбумын хэрэгт оролцсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэн, аль нэг ашиг сонирхол бус, ардчилал шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэнэ гэлээ. 

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр болсон УИХ-ын чуулганы хуралдааны дараа хэвлэлийн хурлаар " Онц их хурлаа хуралдуулж, шаардлага мэдэгдэл хийнэ, бүх нийтийн жагсаал цуглааныг зохион байгуулж, 21 аймаг, дүүргүүдэд хууль бус асуудлуудаар эсэргүүцлийн жагсаал, цуглааныг зохион байгуулна. Цаашид тэмцлийн хүнд хэлбэр рүү ч орох болно. Ардчилалын үнэт зүйлсийн төлөө тэмцэнэ. Бид МАН-ыг зөндөө харж хүлээлээ. Хангалттай, өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдож байгаа нь ноцтой хэрэг. Өнөөдөр Монгол төрийн төрийн гурван өндөрлөгт байгаа хүмүүс бүгд санал нэгдсэн. Монгол улсын Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж сонгогдсон ч харамсалтай нь эрх баригч МАН-ын хууль бус үйл ажиллагаанд оролцож байна.

ЖДҮХС-ийн зээл авсан гишүүд барьцаалагдаж үг дуугүй кноп дарсан гэсэн юм. Энэ өдөр АН онц их хурал зарлан, үүсээд байгаа байдлыг хэлэлцэж улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн МАН Үндсэн хуулийг зөрчсөн хууль баталсан ч иргэд, Монгол төрийн өмнө гэмт хэрэгтэн болж хувирна гэдгийг ч АН-ын гишүүд онцолж байлаа.