Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа Онц их хуралдай (Эсэргүүцлийн цуглаан)-г ирэх сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах тушаал гаргажээ.

"Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт  зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж тус Онц их хуралдайг зохион байгуулахаар болсон" хэмээн АН-аас мэдэгдлээ.