Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Тус хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдрөөс эхлэн орон нутагт ажиллахаар болжээ. 2018 оны Улсын төсөвтэй холбоотойгоор орон нутгийн удирдлага, иргэдийн санал бодлыг сонсох аж. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаагүй байна. Орон нутагт томилолтоор ажилласан гишүүдээ ирэхээр төсөвтэй холбоотой ард иргэдийн өгсөн саналыг нэгтгэн хуралдах аж.