Их Британийн чинээлэг эрхмүүд коронавирусээс зугтах арга сүвэгчилж эхэлжээ. Энэхүү эрэлт хэрэгцээнээс үүдэн тус улсын улсын үл хөдлөх хөрөнгийн зуучийн компаниуд эзэнгүй арал, арал дээрх шилтгээн худалдан авах хүсэлтэд дарагдсан аж.

Үл хөдлөх хөрөнгийн хайлтын компанийн эзэн Жэми Жэмсэн Times сонинд "Сүүлийн хоёр хоногт зургаан гэр бүлээс шилтгээн хайх санал авсан" хэмээн ярьжээ.

Тэд Лондон дахь гэрээсээ илүү том, хүүхэд тоглох цэцэрлэгтэй байрны эрэлд гараад байна. Харин үнэ хэд байх нь тэдэнд хамаагүй гэжээ.

Их Британийг тойроод 1000 гаруй арал бий. Эдгээр арал дээрх байшинтай иргэдэд хэдэн зуун санал чинээлэг эрхмүүдээс ирсэн байна. 

Шилтгээний сарын түрээс 30 мянган фунт стерлинг буюу 150 сая төгрөг аж.