Францеско Молинари голфийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны Итали тамирчин боллоо. Тэрээр Тайгер Вүүдс, Жастин Рөүс, Рори Мклрой зэрэг шилдэг голфчдыг ардаа орхисон юм. Түүний хувьд тэмцээний эхлэлийг тийм ч сайн тавиагүй. Гэсэн хэдий ч алдаа гаргалгүй шаардлагатай оноонуудаа авсаар байсан юм. Эцэст нь тэмцээний буюу хамгийн таагүй цаг агаартай өдөр шилдэг цохилт гүйцэтгэн тэргүүллийг өөрийн болгож чадсан.

Жастин Рөүс, Рори Мклрой зэрэг зэрэг голфчид тус нээлттэй тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байсан билээ. Гэсэн ч тэд энэ удаагийн тэмцээнд хүмүүсийн хүлээлтэд хүртэл сайн тоглож чадсангүй.

Молинаригийн хувьд дэлхийн чансааны 15 дугаар байранд бичигдэж байгаа бөгөөд тэмцээний өмнө голфын мэргэжилтнүүд түүнийг нээлттэй тэмцээнд тэсрэлт хийх магадлалтай тамирчдын нэгээр нэрлэж байсан юм. Молинари ч тэдний зөв гэдгийг батлан харуулж, голфын өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн анхны Итали хүн болж чадсан юм.


Эх сурвалж: SPS