"Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер мэдээж Мерилин Монрод дурласан анхны эр биш гэхдээ сэтгүүлийнхээ нүүрнээ гаргаж чадсан анхны хүн гэдэг. 

Тэрээр 1953 онд алдарт жүжигчин Мерилин Монрогийн зурагтайгаар сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаж байжээ. Тухайн үед алдарт жүжигчин бүсгүй хэд хэдэн кинонд тоглоод байсан ч хэсэгхэн мартагдаад байсан юм. Нүцгэн зураг авахуулах саналыг  тэр дуртай хүлээн аваагүй бөгөөд урт хугацааны ятгалгын дараа зөвшөөрүүлсэн гэдэг. 

Тэгвэл "Playboy" сэтгүүлийг алдрын зэрэгт хүргэсэн анхны эх хувийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Эхний таамгаар бол тухайн үедээ 50 центээр зарагдаж байсан уг сэтгүүл 3000-5000 ам доллар хүрэх магадлалтай гэнэ.

Сонирхуулахад Мерилин Монро нүцгэн зургийг нь авч байсан зурагчин Жорж Барристаа "Миний зургийн ачаар олон хүн баяжсан. Гэхдээ хэзээ ч баярлалаа гэж  байсангүй. Би нүүр дээр нь гарсан сэтгүүлээ мухлагаас худалдаж авдаг" хэмээн ярьж байжээ.


Эх сурвалж:https://www.yahoo.com/entertainment